КОВИД-19: Улаанбаатарт 70, орон нутагт 50 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ

A- A A+
КОВИД-19: Улаанбаатарт 70, орон нутагт 50 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 120 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинэ тохиолдлуудын

  • 70 нь нийслэлд
  • 50 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас 1,154 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 296 нь хүүхэд, 80 нь жирэмсэн ээж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 296
  • Хүндэвтэр – 713
  • Хүнд - 133
  • Маш хүнд – 12 хүн байна. Түүнээс гадна гэрийн хяналтад 4,290 хүн байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Харамсалтай нь өнгөрсөн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгааны улмаас нэг хүн нас барсан байна.