Монголын чөлөөт бөхийн холбоог "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн удирдана

A- A A+
Монголын чөлөөт бөхийн холбоог

Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал энэ сарын 19-ний өдөр Тусгаар тогтнолын ордны Бага танхимд боллоо. Хурлаар:

Монголын чөлөөт бөхийн холбооны дүрэм шинэчлэн батлах;

Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль

Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулав.

Ээлжит бус их хурлаар "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ. 

Удирдах зөвлөлийн гишүүний болон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших иргэний материалыг энэ сарын 16-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авсан.