МҮОХ-ны ээлжит чуулган энэ сарын 28-нд болно

A- A A+
МҮОХ-ны ээлжит чуулган энэ сарын 28-нд болно

Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган өнгөрсөн онд хэдэнтэй товлогдсоны эцэст энэ сарын 28-нд товлогдсон билээ.

Энэхүү чуулганаар МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчдийн сонгууль явагдах юм.

2020 оны ээлжит бус чуулганаар олимпын аварга Н.Түвшинбаяр ерөнхийлөгчөөр сонгогдсон ч хэрэгт холбогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тийнхүү түүний эзгүйд дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг баг тамирчдаа удирдан “Токио-2020” олимпод оролцсон билээ.

Гэвч тун удахгүй тус хорооны албан ёсны ерөнхийлөгч хэн болох нь тодорхой болох нь ээ.