ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ

A- A A+
ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ

Засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикстаны нийслэл Душанбе хотноо болж өндөрлөлөө. Өчигдөр тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй, эмэгтэй элит бөөн гараатай уралдаанд Монголын дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй элит ангилалд ОУХМ Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртлээ. Тус ангилалд Казахстаны Игор Чжан, Японы Н.Масуда нар тасарч, барианд зэрэг шахам ороход казах дугуйчин түрүүлж, япон тамирчин аман хүзүүдэв.

Эрэгтэй элит ангилалд өчигдөр 12 улсын 41 тамирчин өрсөлдсөний дунд ОУХМ С.Жамбалжамцаас гадна Б.Марал-Эрдэнэ, Б.Мягмарсүрэн, Э.Билгүүнжаргал нар гараанд гарсан юм.

Түүнчлэн эмэгтэй элит ангилалд ОУХМ Ц.Солонго 12 улсын 40 тамирчинтай өрсөлдөж 10 дугаар байрт оржээ.

ОУХМ Ц.Солонго маш сайн өрсөлдсөн бөгөөд эхний арван байрт орсон тамирчин ганц ганц секундийн зайтай барианд орсон байна.

Ташрамд дуулгахад, Монголын баг тамирчид “Тажикстан 2022” Азийн АШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргалаа.