Украины дөрвөн сая иргэн хөрш орнууд руу дүрвэжээ

A- A A+
Украины дөрвөн сая иргэн хөрш орнууд руу дүрвэжээ

Украинд болж буй дайны улмаас Украины дөрвөн сая иргэн хөрш орнууд руу дүрвээд байна гэж НҮБ-аас мэдээллээ.

Тэдний ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаа бөгөөд талаас илүү нь Польш руу гарчээ. Иргэдийг дүрвэсэн улсаар нь ангилбал:

Польш 2 сая 337 мянга

Румын 609 мянга

Молдав 387 мянга

Унгар 365 мянга

Орос 350 мянга

Словак 281 мянга

Беларусь 11 мянга

Мөн зөвхөн Украин дотроо 6.5 сая хүн гэр орноо орхин нүүжээ.

Эх сурвалж: AlJazeera