Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 01 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш амбулаторийн болон хэвтүүлэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд 13А бичиг шаардахгүй.
Үүнд:
Халдварт өвчний тусламж, үйлчилгээ
Шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээ
Чих, хамар, хоолойн тусламж, үйлчилгээ
Хорт хавдар, осол гэмтлийн тусламж, үйлчилгээ
Арьс, харшлын тусламж, үйлчилгээ
Эрүүл мэндийн байдал болон эрүүл мэндийн байгууллагад хандахад нөлөөлөх хүчин зүйлс
Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ
Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ
Сэргээн засах тусламж, үйлчилгээ
Амбулаториор хийгдэх мэс ажилбар гэх зэрэг дараах үйлчилгээг авахад 13А бичиг шаардахгүй гэдгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.