Элчин сайд Д.Гансүх Словакийн Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

A- A A+
Элчин сайд Д.Гансүх Словакийн Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Словак Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх энэ сарын 11-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Зузана Чапутовад Итгэмжлэх жуух бичгээ барьжээ.

Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч З.Чапутовад уламжилж, Монгол, Словакийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч З.Чапутова Элчин сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүссэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.