Улсын хэмжээнд АИ-92-ын 33, АИ-95 авто бензиний 51 хоногийн нөөцтэй байна

A- A A+
Улсын хэмжээнд АИ-92-ын 33, АИ-95 авто бензиний 51 хоногийн нөөцтэй байна

Манай улс он гарсаар нийт 491.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон билээ. 

Улсын хэмжээнд энэ сарын 21-ний өдрийн байдлаар нийт 138,628 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс

А-80 авто бензин 11,367 тонн 

АИ-92 авто бензин 44,548 тонн 

 АИ-95 авто бензин 4,565 тонн 

 ДТ 77,485 тонн байгаа ба АИ-92 авто бензиний 33, АИ-95 авто бензиний 51 хоногийн, А-80 авто бензиний 68, Дизель түлшний 28 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 69,987 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа аж. 

А-80 авто бензин 3,023 тонн 

АИ-92 авто бензин 25,132 тонн 

АИ-95 авто бензин 2,960 тонн 

ДТ 38,403 тонн байгаа ба АИ-92 авто бензиний 26, АИ-95 авто бензиний 44, Дизель түлшний 35 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13,099 тонн, хангайн бүсэд 9,337 тонн, төвийн бүсэд 34,959 тонн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,245 тонн байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.