Япон улсын Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши энэ сарын 30-нд манай улсад айлчлан ирнэ

A- A A+
Япон улсын Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши энэ сарын 30-нд манай улсад айлчлан ирнэ

Япон улсын Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши дөрөвдүгээр сарын 30-нд манай улсад ирнэ. Тэрбээр Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар айлчлан ирэх гэж байгаа юм байна.

Айлчлалын хөтөлбөрийг өнөөдөр олон нийтэд танилцуулахыг эх сурвалж мэдээлэв.

2019 онд Японы Гадаад хэргийн сайд Т.Коно, 2020 онд сайд Т.Мотэ нар айлчлан ирж байснаас хойших шинэ сайд Ёшимаса Хаяашигийн Монгол Улсад хийх анхны айлчлал болж байна. Ёшимаса Хаяаши нь 2021 оны арваннэгдүгээр сараас тус улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж эхэлжээ.

Монгол, Японы Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн онд цахим уулзалт хийж, энэ онд батлахаар төлөвлөж буй Монгол, Японы 2022-2025 онд хэрэгжүүлэх Дунд хугацааны шинэ хөтөлбөрийн баримт бичигт цар тахлын дараах үеийн эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхой оруулах асуудлаар санал солилцож байсан юм.