3х3 сагсан бөмбөгийн дотоодын хамгийн том лиг болох Энержи 3х3 лиг дөрөвдүгээр сарын 1-1-ны хооронд боллоо.
Өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод болдог лиг энэ удаа Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Өмнөговь аймагт олон улсын стандартын дагуу зохион байгуулагдаж бүс бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй шилдэг12 баг өнгөрөгч амралтын өдрүүдэд лигийн аваргын төлөө өрсөлдлөө.
Эрэгтэй төрөлд Улаанбаатар баг түрүүлж шилжин явах цом болон Филиппиний нийслэл Манила хотод энэ сарын 28-29-нд болох 3х3 сагсан бөмбөгийн чансаа хамгийн өндөр, шагналын сан хамгийн том Дэлхийн их дуулга тэмцээнд орох эрх авсан бол Амгалан, Тэскома 5D багууд удааллаа.
Лигийн финалын хамгийн оргил нь эмэгтэй шигшээ тоглолт байлаа. Өнгөрөгч 2021 оны олимпын наадамд багийн спортын төрлөөр анх удаа орсон эмэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээрээ олимпын наадмын эцсийн сонгон шалгаруулалтаас хасагдсан Б.Болор-Эрдэнээр ахлуулсан залуучуудын багтай учираа таарсан юм.
Тоглолтын уур амьсгал эхнээсээ ширүүн болж Болор-Эрдэнэ тэргүүтэй залуу охид олимпын багийг бут ниргэж аваргын цом өргөсөн. Харин эмэгтэй лигийн III байранд NUM Баг оржээ.