Улсын гуравдугаар төв эмнэлэгт Турк улсын “MEDICAL PARK” сүлжээ эмнэлгийн төлөөллүүд айлчиллаа

A- A A+
Улсын гуравдугаар төв эмнэлэгт Турк улсын “MEDICAL PARK” сүлжээ эмнэлгийн төлөөллүүд айлчиллаа

2022 оны тавдугаар сарын 10-ны өдөр тус эмнэлэгт Турк улсын “MEDICAL PARK” сүлжээ эмнэлгийн удирдлага, мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийн төлөөллүүд хүрэлцэн ирж, тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, удирдлагын түвшинд хамтарсан уулзалт хэлэлцүүлэг хийж, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.
 
Тавдугаар сарын 11-ний өдөр “MEDICAL PARK” эмнэлгийн зүрхний эмгэг судлалын профессор тус эмнэлгийн зүрх судасны оношилгоо эмчилгээний эмч мэргэжилтнүүдтэй уулзалт хэлэлцүүлэг хийх, тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцан, зарим эмчлүүлэгчийн талаар хамтарсан үзлэг хийж, эмч мэргэжилтнүүдэд сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа зохион байгуулагдана гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.