О.Есүгэн дэлхийн аваргын эхний өрсөлдөгчөө яллаа

A- A A+
О.Есүгэн дэлхийн аваргын эхний өрсөлдөгчөө яллаа

Олон улсын боксын холбоо буюу "IBA"-ын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Истанбул хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцож байгаа бөгөөд -54 кг жинд тулалдсан О.Есүгэн өчигдөр эхний өрсөлдөгчөө яллаа.

Тэрээр Мексикийн Кинонез Фернандезтэй тулалдсан бөгөөд хоёрдугаар үеийн 2:14 минутад шүүгчийн шийдвэрээр ялсан. Ингэснээр О.Есүгэн шилдэг 16-д Энэтхэгийн Шикшатай энэ сарын 15-д тулалдахаар болов.

Харин

-48 кг жинд Ж.Нямсүрэн Балбын Таман Сусмаг 3-2 харьцаагаар ялж шилдэг 16-д шалгарсан бөгөөд маргааш Венесуэлийн Кадено Рохастай тулалдана.

-50 кг жинд Б.Мөнгөнсаран эхний тулаандаа Туркийн Чакиркоглу Бусе Назд ялагдаж тэмцээнээ дуусгасан.

-52 кг жинд Л.Алтанцэцэг эхний тулаандаа Хаитигийн Катрин Стерлингийг 5-0 харьцаагаар ялж шилдэг 16-д шалгарсан ба энэ сарын 15-д Энэтхэгийн Зарин Нихаттай тулалдана.

-57 кг жинд М.Намуун Туркийн Эзра Озиолыг ялсан бөгөөд маргааш шилдэг 16-д Венесуэлийн Ландаета Гомезтой тулалдана.

-60 кг жинд Г.Бадмаараг эхний шатанд Бразилын Беатриз Ласмин Феррейрад ялагдаж тэмцээнээ дуусгасан.

-63 кг жинд У.Шинэцэцэг эхний шатанд Туркийн Жизем Озерт ялагдан тэмцээнээ дуусгав.

-70 кг жинд Э.Эрдэнэтуяа шилдэг 16-д Польшийн Дариа Парадатай өнөөдөр тулалдана.

-75 кг жинд Н.Ану шилдэг 16-д Украины Каролина Махнотой маргааш тулалдана.

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг IBA Youtube сувгаар шууд дамжуулж байна.