"Улаанбаатар марафон"-ы энгэрийн дугаар, чипийг 26-27-нд олгоно

A- A A+

Нийслэлийн биеийн тамир спортын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголыг хэт холын марафон гүйлтийн холбоо хамтран "Улаанбаатар марафон 2022" олон улсын тэмцээнийг тавдугаар сарын 28-нд зохионо.

Бүртгэл нь дөрөвдүгээр сарын 14-өөс эхэлсэн уг олон улсын марафоны энгэрийн дугаар, чипийг энэ сарын 26-27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд олгоно.

Энэ жилийн марафон өмнөх жилүүдтэй ижил замд болох бөгөөд 42, 21, 10 км-ын тамирчид чиптэй гүйх аж.