Харвард, Оксфорд, Стенфорд, Йел, Кембриджид тэтгэлгээр сурах оюутнууд батламжаа гардан авлаа

A- A A+
Харвард, Оксфорд, Стенфорд, Йел, Кембриджид тэтгэлгээр сурах оюутнууд батламжаа гардан авлаа

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт шалгарсан оюутнууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас батламжаа гардав.

Энэ жил дотоодын тэтгэлгээс гадна анх удаа дэлхийн шилдэг их сургууль Харвард, Оксфорд, Стенфорд, Йел, Кембридж, Лейден зэрэг дэлхийн шилдэг сургуульд анагаах ухаан, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, өгөгдлийн ухааны чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт тэтгэлэг олгож байна.

Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх үүднээс дотоодын болон дэлхийн шилдэг их дээд сургуулийн тэтгэлэг олгож буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.