Бага ангийн сурагчид маргааш хичээллээд амарна

A- A A+
Бага ангийн сурагчид маргааш хичээллээд амарна

Сурагчид өнгөрч буй хичээлийн жилд урт хугацааны амралтаас шалтгаалж нийт гурван улирлаар хичээллэсэн. Хүүхдүүдийн зуны амралт ирэх зургаадугаар сарын эхээр эхэлнэ. Тодруулбал;

1-3-р ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд хичээллээд амарна.

4-5-р ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд хичээллэн амарч, шалгалтын долоо хоног 9-нийг хүртэл үргэлжилнэ

6-12-р ангийн сурагчид зургаадугаар сарын 10-нд хичээллэн амарч, шалгалтын долоо хоног 17-ныг хүртэл үргэлжилнэ хэмээн Нийслэлийн Боловсролын Газраас мэдээллээ.