Д.Баярболд: Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 144,997 иргэн эрт илрүүлэгт хамрагдсан

A- A A+
Д.Баярболд: Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 144,997 иргэн эрт илрүүлэгт хамрагдсан

Эрүүл мэндийн яам(ЭМЯ)-наас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2022 оны тавдугаар сараас эрт илрүүлэг, үзлэг, оношилгооны ажил эхэлсэн. Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 144,997 хүн эрт илрүүлэгт хамрагдсан гэдгийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэллээ. 

Мөн тэрбээр "Хүүхдүүдэд шинжилгээ хийхгүй байна гэх гомдол, санал 11-11 төвд ирж байна. Хүүхэд бол харьцангуй эрүүл бүлэгт хамрагддаг онцлогтой.  Хүүхдийн эрт илрүүлгийн багцад 

Эмнэл зүй

Сүрьеэ

Сэтгэцийн эрүүл мэнд

Амны хөндийн үзлэгүүд багтаж байгаа. Өөрөөр хэлбэл, эмнэл зүйн үзлэг гэдэг нь бүх эрхтэн системийн тогтолцоог үнэлж, эмчийн үзлэг хийнэ гэсэн үг.

Гэхдээ сүрьеэгийн үзлэгийн үед арьс цоолж сорил тавьдаг, рентген зураг авдаг. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл үүсгэх учраас эмчийн үзлэгээр оношилгоо хийж, өвчний шинж тэмдэг илрэх, сэжигтэй тохиолдолд эрт илрүүлгээс дараагийн шатлал руу шилжүүлэх зохицуулалт хийж байгаа" хэмээн ярилаа. 

Дараагийн мэдээллээр эрт илрүүлгийн үеэр ямар өвчлөл зонхилон тохиолдож байгаа талаарх статистикийг хүргэнэ гэдгийг тэрбээр хэлсэн юм.