ОХУ-д болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ

A- A A+
ОХУ-д болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ

Оросын холбооны улсад болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт 20:24 цагт мэдрэгдсэн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Хүчтэй хөдлөлийн талаарх мэдээлэл:

Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2022-06-08 20:24:21

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.89 105.53

Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.9

Болсон газар : Оросын холбооны улсад боллоо.

Та газар хөдлөлт мэдэрсэн бол газар хөдлөлтийн макро мэдээг ЭНД дарж бөглөнө үү. Холбоос дээр дарж ороод газар хөдлөлт болсон хугацаа буюу "2022/06/08” гэж сонгоод, газар хөдлөлт гэсэн хэсгээс "Оросын холбооны улс /5.9маг/" гэсэн сонголтыг сонгон бөглөнө үү.