Фэйсбүүкээр 310 иргэнийг залилж, хохирол учруулсан этгээдүүдийг шүүнэ

A- A A+
Фэйсбүүкээр 310 иргэнийг залилж, хохирол учруулсан этгээдүүдийг шүүнэ

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч А, Б нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны долдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт товлоод байна.

А.Ананд, Б.Буяндэлгэр нар нь 2018-2021 оны хооронд бусдын фэйсбүүк хаягт нэвтрэх, цахим сүлжээнд хуурамч зар байршуулах зэргээр бусдыг залилан 310 иргэнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Дээрх хоёр этгээд нь гэр бүлийн хамааралгүй аж.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх" фэйсбүүк хуудас болон бусад сайтад шүүх хуралдааны товыг нээлттэй зарлалаа.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар