Барилдсан бөхөө санаатай цохиж, зохисгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн тавдугаар сарын хурлаар 6 сараар хасах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл аймгийн арслан Б.Батсайхан өөрийн алдаа дутагдалд уучлал хүсэж, дахин ямар нэгэн зөрчил гаргахгүйгээ илэрхийлж өргөдөл хүсэлт МҮБХ-д хүргүүлснийг харгалзан Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд Б.Батсайханы барилдах эрхийг 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр сэргээх шийдвэрийг Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан байна.
- 2024-07-18
- 2024-07-18
- 2024-06-27