Сяньбигийн хаад язгууртны бунхант булш илрүүлсэн багшийг таван сая төгрөгөөр урамшуулав

A- A A+
Сяньбигийн хаад язгууртны бунхант булш илрүүлсэн багшийг таван сая төгрөгөөр урамшуулав

"Улаанбаатар" их сургуулийн багш профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Говил уулнаас Сяньбигийн үеийн цуврал бунхант булшнуудаас урьд өмнө олдож байгаагүй ховор нандин эд өлгийн зүйлс нээн илрүүлээд байна.

Иймээс аймаг орон нутгаас дараах арга хэмжээг авч ажиллахаар шийдвэрлэлээ.Үүнд;

Т.Идэрхангай багштай судалгааны багтай хамтран 2023 онд аймгийн хэмжээнд иж бүрэн соёлын өвийн судалгааг зохион байгуулах

Олдвор олдсон Говил уулын тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах,

Архелогийн судалгааны ажлыг 2023 оны хавар гурван сарын хугацаатай зохион байгуулж олдворуудыг илрүүлэх, шаардлагатай хөрөнгийг орон нутгаас санхүүжүүлэх,Цаашид уг газрыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, стратеги төлөвлөгөөг боловсруулахаар төлөвлөв.

Мөн доктор Т.Идэрхангайд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг болгон зөөврийн компьютер болон 5 сая төгрөгийн урамшуулал олгох зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ