Хятадын арми өнөөдрөөс галын сургуулилалт хийж эхэллээ

A- A A+
Хятадын арми өнөөдрөөс галын сургуулилалт хийж эхэллээ

​Хятадын арми зүүн Хятадын тэнгист өнөөдрөөс /2022.08.03/ эхлэн галын сургуулилалт хийж эхлэх тухай Жэжян муж дахь Далайн аюулгүй байдлын газар мэдээлэв. Албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, сургуулилалтыг Баасан гариг хүртэл өдөр бүр 06:30-18:30 цагийн хооронд хийх аж. Мөн газар зүйн координатыг нарийвчлан гаргаж, сургуулилалтад оролцоогүй онгоцнуудыг тухайн бүсээс гарахыг уриалжээ.

Хятадын арми сүүлийн өдрүүдэд хэд хэдэн галын сургуулилалт хийгээд байна. Түүнчлэн Хятадын Агаарын цэргийн хүчин Тайванийн хоолой руу Су-35 сөнөөгч онгоцнуудыг илгээсэн гэж "China daily" хуудас мэдээллээ. Су-35 сөнөөгч онгоц Тайваний хоолойг гаталж байна гэж Хятадын төрийн мэдээллийн сувгуудаар мэдээлсэн боловч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Хятад улс Пелосигийн Тайваньд хийх айлчлалын эсрэг удаа дараа анхааруулга өгсөн.  Тус улс нь Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын хооронд хямрал үүсгэх эрсдэлтэй Пелосигийн аливаа айлчлалд цэргийн хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байв.

Эх сурвалж: CHINA DAILY, NDTV