Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан Хилийн чанад дахь оюутан залуучуудын холбооноос анх удаа боловсролын өдөрлөгийг өнөөдөр /2022.08.12/ зохион байгуулж байна.
Энэхүү өдөрлөгийн зорилго нь гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй залууст тухайн оронд суралцаж буй оюутны төлөөллүүд хувийн туршлагаас хуваалцах юм. Мөн тэтгэлэг, амьдрах орчны талаар үнэн зөв, бодит мэдээлэл өгч туслах зорилготой зохион байгуулж байна.
Мэдээлэл өгөх холбоод:
ОXУ дахь Монгол оюутны холбоо
Польш дахь Монгол оюутан залуучуудын холбоо
БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбоо
Тайвань дахь Монгол Оюутан, Залуучуудыг дэмжих холбоо
Турк даxь Монгол оюутны xолбоо
Украин дахь суралцагч болон төгсөгчдийн холбоо
Унгар дахь Монгол Оюутны Холбоо
Чех улсад суралцагч оюутан залуучуудын холбоо
Бээжин хот дахь Монгол оюутны холбоо
Япон дахь Монгол Оюутны Холбоо
Өдөрлөг өнөөдөр 14:00-18:00 цагийн хооронд Мэдээлэл, технологийн үндэсний паркт үргэлжилнэ. Гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутан,залуучуудад нээлттэй.