Үндэсний спортын VII их наадмын спортын бамбарыг Улсын аварга О.Хангай, даян мэргэн Б.Пунсалдулам бадраалаа

A- A A+
Үндэсний спортын VII их наадмын спортын бамбарыг Улсын аварга О.Хангай, даян мэргэн Б.Пунсалдулам бадраалаа

Үндэсний спортын VII их наадам энэ сарын 10-нд Хүйн долоон худагт эхэлсэн. Эл наадам дөрвөн жилд нэг удаа болдгоороо онцлогтой бөгөөд энэ жил нийт 13 төрлөөр зохиогдож байна. Үндсэн найман төрлийн спортоос гадна шинээр үзүүлэх тоглолтод морьт сурын харваа, морин дээрх барилдаан, морин өртөө уралдаан, жороо морины уралдаанууд нэмэгджээ.

Өчигдөр сур харваа, шагайн харваа, жороо морь, үндэсний бөх, морьт харвааны төрөлд тамирчид хүч үзсэн. Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн нийт 1700 орчим тамирчин оролцож байгаа юм. Тус баяр наадмын нээлтийн ёслол өчигдөр болж Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, ЗГХЭГ-ын референт Г.Оюунтунгалаг, Монголын үндэсний спортын хорооны ерөнхийлөгч Ц.Магалжав, тод манлай уяач Дуламсүрэн нарын хүндтэй эрхмүүд хүрэлцэн очив. Мөн нээлтийн үеэр спортын бамбарыг Улсын аварга О.Хангай, даян мэргэн Б.Пунсалдулам нар бадраав.

БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан нээлтийн үеэр “Өвөг дээдсээс хойч үедээ өвлүүлж үлдээсэн үндэсний уламжлалт спорт, тоглоом наадгайг сэргээн баяжуулж, үр хүүхдэдээ уламжлуулан хөгжүүлэх нь биеийн тамир спортын улсын хорооны эрхэм зорилт юм” хэмээн онцлов.

Өнөөдөр сур харваа, шагайн харваа, морьт барилдаан, үндэсний бөхийн барилдаан болох бол сүүлийн өдөр сур харваа, морьт харваа шагайн төрлүүдийн шилдгүүдээ тодруулна.

Үндэсний спортын VII наадамд оролцож буй аймаг, дүүргийн баг тамирчдын мэдээллийг хүргэж байна.

АРХАНГАЙ

Архангай аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас хоёр алт, долоон мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаагийн наадамд 11 спортын төрөлд 56 тамирчин оролцож байна.

БАЯН-ӨЛГИЙ

Баян-Өлгий аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байв. Тус аймаг энэ удаагийн наадамд зургаан спортын төрөлд 60 тамирчин оролцож байна.

БАЯНХОНГОР

Баянхонгор аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас долоон алт, 16 мөнгө, 10 хүрэл медаль хүртэж байсан юм. Энэ удаагийн наадамд таван спортын төрөлд 40 тамирчин оролцож байна.

БУЛГАН

Булган аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын дөрвөн төрөлд 27 тамирчин оролцож байна.

ГОВЬ-АЛТАЙ

Говь-Алтай аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас дөрвөн алт, таван мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын таван төрөлд 91 тамирчин оролцож байна.

ГОВЬСҮМБЭР

Говьсүмбэр аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын долоон төрөлд 48 тамирчин оролцуулж байна.

ДАРХАН-УУЛ

Дархан-Уул аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 10 төрөлд 103 тамирчин оролцуулж байна.

ДОРНОГОВЬ

Дорноговь аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын зургаан төрөлд 61 тамирчин оролцож байна.

ДУНДГОВЬ

Дундговь аймаг Монголын үндэсний спортын энэ удаагийн наадамд есөн төрөлд 52 тамирчин оролцож байна.

ДОРНОД

Дорнод аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас гурван алт, хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 10 төрөлд 68 тамирчин оролцуулж байна.

ЗАВХАН

Завхан аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын есөн төрөлд 82 тамирчин оролцуулж байна.

ОРХОН

Орхон аймаг Монголын үндэсний спортын VI наадамд багийн дүнгээр тэргүүн байрт орсон бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 12 төрлөөр 91 тамирчин оролцож байна.

ӨВӨРХАНГАЙ

Өвөрхангай аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг алт, гурван мөнгөн медалийг хүртээд байгаа бөгөөд энэхүү наадмын шигшээ тэмцээнд спортын 14 төрлөөр 84 тамирчин оролцож байна.

ӨМНӨГОВЬ

Өмнөговь аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас 18 алт, 12 мөнгө, 12 хүрэл медалийг хүртээд байгаа бөгөөд энэхүү наадмын шигшээ тэмцээнд спортын долоон төрөлд 42 тамирчин оролцож байна.

СҮХБААТАР

Сүхбаатар аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг алтан медаль хүртэж байсан бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын долоон төрөлд 49 тамирчин оролцож байна.

СЭЛЭНГЭ

Сэлэнгэ аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын найман төрөлд 58 тамирчин оролцож байна.

ТӨВ

Төв аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас тав алт, зургаан мөнгө, тав хүрэл медалийг хүртсэн бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 13 төрөлд 78 тамирчин оролцож байна.

УВС

Увс аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын таван төрөлд 32 тамирчин оролцож байна.

ХОВД

Ховд аймаг Монголын үндэсний спортын наадмуудад амжилттай оролцдог бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын дөрвөн төрөлд 59 тамирчин оролцож байна.

ХӨВСГӨЛ

Хөвсгөл аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас найман алт, есөн мөнгө, 11 хүрэл медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын есөн төрөлд 98 тамирчин оролцож байна.

ХЭНТИЙ

Хэнтий аймаг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг алтан медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 10 төрлөөр 80 тамирчин оролцож байна.

БАГАНУУР

Багануур дүүрэг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг алт, нэг мөнгө, медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 10 төрлөөр 108 тамирчин оролцож байна.

БАГАХАНГАЙ

Багахангай дүүрэг Монголын үндэсний спортын наадмуудаас хоёр алт, хоёр хүрэл медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын долоон төрлөөр 63 тамирчин оролцож байна.

БАЯНГОЛ

Баянгол дүүрэг Монголын үндэсний спортын наадмуудаас 1 алт, 1 хүрэл медалийг хүртээд байгаа бөгөөд энэхүү наадмын шигшээ тэмцээнд спортын 15 төрлөөр тамирчин оролцож байна.

БАЯНЗҮРХ

Баянзүрх дүүрэг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг алт, нэг мөнгөн медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 10 төрлөөр 87 тамирчин оролцож байна.

НАЛАЙХ

Налайх дүүрэг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг хүрэл медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын зургаан төрлөөр 50 тамирчин оролцож байна.

СОНГИНОХАЙРХАН

Сонгинохайрхан дүүрэг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг алт медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 11 төрлөөр 110 тамирчин оролцож байна.

СҮХБААТАР

Сүхбаатар дүүрэг Монголын үндэсний спортын наадмуудаас нэг мөнгө, медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 14 төрлөөр 96 тамирчин оролцож байна.

ХАН-УУЛ

Хан-Уул дүүрэг Монголын үндэсний спортын наадмуудаас зургаан алт, 12 мөнгө, найман хүрэл медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын 10 төрлөөр 104 тамирчин оролцож байна.

ЧИНГЭЛТЭЙ

Чингэлтэй дүүрэг Монголын үндэсний спортын наадмуудаас хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медалийг хүртээд байгаа бөгөөд энэ удаагийн наадмын шигшээ тэмцээнд спортын долоон төрлөөр 50 тамирчин оролцож байна.