“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК 2022-2023 ОНЫ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГЛЭГЧИЙН ГЭРЭЭГ 08 САРЫН 22-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН WWW.MY.DULAAN.MN ЦАХИМ СИСТЕМЭЭР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Нэг. Хуучин хэрэглэгчдээс бүрдүүлсэн материалуудыг шалгах.
Иргэн (өмчлөгч, эзэмшигч, захирал)-ий иргэний үнэмлэхний хуулбар. (өмчлөгчийн итгэмжлэл)
Газрын гэрчилгээний хуулбар. (кадастрын зураг)
Байгууллага /компани/-ын гэрчилгээний хуулбар
ХАДЭХ-ний төлбөрийг бүрэн төлсөн байх.
Хоёр. Хуучин хэрэглэгчдээс шаардан авах нэмэлт материалууд:
Халаалт, хэрэгцээний халуун ус, салхивчийн дулааны хэрэглээг нээх, хаах хугацааг тодорхой заасан албан бичиг.
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа.
Гурав. Шинэ хэрэглэгчдээс бүрдүүлэх материалууд:
Холболтын зөвшөөрөл. (холбогдох материалууд хавсаргах)
Дулааны шугам хоолойн эзэмшлийн заагийн зураг
Халаалт, хэрэгцээний халуун ус, салхивчийн дулааны хэрэглээг нээх, хаах хугацааг тодорхой заасан албан бичиг.
Иргэн (өмчлөгч, эзэмшигч, захирал)-ий иргэний үнэмлэхний хуулбар. (бага, хороо, засаг даргын тодорхойлолт, өмчлөгчийн итгэмжлэл)
Газрын гэрчилгээний хуулбар. (кадастрын зураг)
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар,түүний лавлагаа.
Байгууллага /компани/-ын гэрчилгээний хуулбар
Дулааны зангилаа, гадна шугам, дотор системийн угсарсан акт
Барилгын фото зураг
Дүүргэлт, залгалтын үеийн эргэлтийн горим тогтооход зарцуулсан дулааны энергийн төлбөр төлсөн байх.
ГЭРЭЭ БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ