“Хүүхдийн төлөө зогс“ нөлөөллийн аянг 2 дахь жилдээ зохион байгуулж байна

A- A A+
“Хүүхдийн төлөө зогс“ нөлөөллийн аянг 2 дахь жилдээ зохион байгуулж байна

 ​

"Xаантын-залуус" ТББ Hийгмийн эмзэг бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх эрүүл мэнд боловсролыг дэмжин ажиллаад багаггүй хугацааг үдэж байгаа билээ. Тус төрийн бус байгууллага нь Xүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд туслах зорилгоор албан ёсоор байгуулагдсан аж. Тэгвэл "Хаантын залуус" ТББ ,"Яармаг аант8 бүлэг" хамтран уламжлал болгон "Хүүхдийн төлөө зогс" нөлөөллийн аянг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

​Зам тээврийн ослын шалтгааны 97 хувь нь жолоочийн буруутай үйл ажиллагаанаас, 0.1 хувь нь замаас шалтгаалсан гэж үздэг. Жил бүр 500 гаруй иргэний амь нас, тэр дундаа 30 орчим хүүхэд зам тээврийн ослоор амиа алддаг гэсэн судалгаа байна. Иймээс жолооч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хөдөлгөөнд оролцохдоо сахилга хариуцлагатай хандах хэрэгтэй. Замын хөдөлгөөндөө соёлтой оролцоцгооё.​