ОХУ-аас БНХАУ-ын импортолсон коксжих нүүрсний хэмжээ I-VIII сард 81 хувиар өсжээ

A- A A+
ОХУ-аас БНХАУ-ын импортолсон коксжих нүүрсний хэмжээ I-VIII сард 81 хувиар өсжээ

ОХУ БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 33 хувийг бүрдүүлж байна

ОХУ Украины дайны дараа БНСУ, Япон зэрэг улс ОХУ-ын нүүрсний экспортод хориг тавьснаар Азид коксжих нүүрсний далайн тээврийн динамик өөрчлөгдлөө.

ОХУ-ын экспортын сонголтууд хязгаарлагдсанаар БНЭУ, БНХАУ-д хийх нүүрсний экспортоо нэмэхийг зорих болжээ.

Оны эхний найман сард БНХАУ-ын коксжих нүүрсний импорт 26 хувиар өсөж, 38.2 сая тонн болсон аж. Ялангуяа ОХУ-аас БНХАУ-ын импортолсон нүүрсний хэмжээ 81 хувиар өсөж, 12.3 сая тонн болсон байна.

БНХАУ-ын коксжих нүүрсний импортод эзлэх ОХУ-ын нийлүүлэлтийн хэмжээ өнгөрсөн онд 20 хувь байсан бол энэ онд 33 хувь болж өсөөд байна. Талууд рубль, юаниар худалдаагаа хийж байгаа юм.

Монгол Улсын хувьд БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ мөн өсөлттэй байна. Оны эхний найман сард 32 хувиар өсөж, 13.1 сая болсон бол АНУ-ынх 36 хувиар буурч, 3.67 сая тонн болжээ.

Үүнээс гадна ОХУ БНЭУ-д хөнгөлөлттэй үнээр нүүрс худалдаалснаар БНЭУ ОХУ-аас импортолсон нүүрсний хэмжээ 94 хувийн өсөлттэй байна.

Харин Япон, БНСУ ОХУ-аас импортолсон нүүрсний хэмжээ 63 хүртэлх хувиар буурсан бол АНУ, Австрали, Канад зэрэг барууны улсаас авах нүүрсний хэмжээ өсжээ.