III улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ долоо хоногт олгоно

A- A A+
III улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ долоо хоногт олгоно

2022 оны III улирлын НӨАТ-ын буцаалтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ. Иргэд НӨАТ-ын буцаалтаараа татвараа төлж болох бөгөөд Татварын ерөнхий газраас аравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд иргэдийн дунд  татвараа төлөх эсэх талаар санал асуулга явуулж, асуулгын дүнг нэгтгэн дүгнэсний дараа буцаалт авах иргэдийн мэдээллийг Төрийн сан руу шилжүүлэх юм байна. НӨАТ-ын:

I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард

II улирлын буцаан олголтыг долоодугаар сард

III улирлын буцаан олголтыг аравдугаар сард

IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай. 

НӨАТ-ын буцаан олголтоор дараах татваруудыг төлөх боломжтойг Татварын ерөнхий газраас мэдээлж байна. Тухайлбал,

Автотээврийн хэрэгслийн албан татвар

Галт зэвсгийн албан татвар

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

Газрын төлбөр /газар эзэмшигч/

Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/ 

2022 оны IV улирлаас эхлэн Авто зам, замын байгууламж ашигласны татварыг төлөх боломжийг бүрдүүлжээ.