1994 оноос хойш 59 мянган иргэн Монгол Улсын харьяатаас гарч Казахстаны иргэншил авчээ

A- A A+
1994 оноос хойш 59 мянган иргэн Монгол Улсын харьяатаас гарч Казахстаны иргэншил авчээ

1994 оноос 2022 оныг хүртэл нийт 65552 хүн Монгол Улсын харьяатаас гарсан бөгөөд үүний 59969 хүн нь Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн болжээ. 

Харин үлдсэн 2583 хүн бусад улсын иргэн болсон байна. Түүнчлэн Монгол Улсын иргэний харьяаллаа 1951 хүн сэргээн тогтоолгосон бол 289 хүн Монгол Улсын харьяат болжээ.

Өнөөдрийн байдлаар  манай улсад 22531 гадаад улсын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суугч гэсэн бүртгэлтэй байгаа бөгөөд үүнээс

7275 иргэн хөдөлмөр эрхлэгч

1256 иргэн суралцагч

3083 иргэн түр ирэгч

1881 иргэн хөрөнгө оруулагч

391 иргэн албан хэргээр

1859 иргэн цагаач

6786 иргэн гэр бүлийн зорилгоор бүртгүүлээд байна.