Ё.Басхүү, Л.Сосорбарам нар Токиогийн их дуулгаас хүрэл медаль хүртлээ

A- A A+
Ё.Басхүү, Л.Сосорбарам нар Токиогийн их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Токиогийн их дуулгаас Монголын шигшээ баг хоёр медаль хүртлээ. Тодруулбал эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн -52 кг жинд Л.Сосорбарам нар хүрэл медаль авлаа.

59 орны 346 тамирчин оролцсон тэмцээнийг Монголын 13 тамирчин зорьсон бөгөөд

Эрэгтэй -60 кг жинд Э.Ариунболд 5-р байр

Эмэгтэй -57 кг жинд Л.Энхрийлэн 7-р байр

Эрэгтэй +100 кг жинд О.Цэцэнцэнгэл 7-р байр эзэлсэн байна.

Тэмцээнд зохион байгуулагч Японы шигшээ баг жин тус бүрт дөрвөн тамирчин оролцуулсан бөгөөд хамгийн олон медаль хүртэж тэргүүллээ.