Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчигчдын анхааралд

A- A A+
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчигчдын анхааралд

Арванхоёрдугаар сарын 5-нд Замын-Үүд-Шаргын-Овоо хооронд зам засварын ажил хийхтэй холбогдуулан 295, 296 дугаар галт тэрэгний хуваарьт дараах өөрчлөлт орох болсныг УБТЗ ХНН-ээс мэдээллээ. 

Өнөөдөр 17:30 цагт Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 296 дугаар галт тэргийг цагийн хуваарийн дагуу Шаргын-Овоо зөрлөг хүртэл аялуулж, зорчигчдыг Замын-Үүд өртөө хүртэл автобусаар цагийн хуваарийн дагуу хүргэнэ.

Мөн арванхоёрдугаар сарын 5-нд Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд аялах 295 дугаар галт тэрэгний зорчигчдыг Замын-Үүд өртөөний вокзалаас Шаргын-Овоо зөрлөг хүртэл автобусаар тээвэрлэж, тус зөрлөгөөс хуваарийн дагуу 15:05 цагт галт тэргээр аялуулах болсныг мэдэгдэж байна.