Дамжин өнгөрөх чингэлгийн 2022 дахь галт тэргийг Оросын төмөр замд хүлээлгэн өглөө

A- A A+
Дамжин өнгөрөх чингэлгийн 2022 дахь галт тэргийг Оросын төмөр замд хүлээлгэн өглөө

 

УБТЗ ХНН Монгол Улсаар дамжин өнгөрөх чингэлгийн буухиа галт тэрэгний тээвэрлэлтийг сүүлийн жилүүдэд эрс нэмэгдүүлсэн. Энэ тээвэр нь УБТЗ-ын хамгийн өндөр ашигтай гадаад валютаар  төлбөр тооцоогоо хийдэг Монгол Улсын валютын нөөц бүрдүүлэлтэд тодорхой хэмжээний жин дардаг чухал онцлогтой. Ялангуяа, олон улс, гүрэн дамжин тээвэрлэгддэг эртний торгоны замын суурин дээр “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд бий болсон дэлхийн тээвэр ложистикийн салбарын брэнд бүтээгдэхүүн болж байгаа онцлогтой тээвэрлэлт юм.   

2015 онд УБТЗ-аар 75 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг аялж байсан бол 2020 оноос эхлэн жил бүр 2000-аас илүү дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг аялуулж, транзит тээврийн урсгалыг тогтворжуулж чадсан. Энэ нь, Монгол Улсаар дамжин өнгөрөх ачааны урсгалыг татан тогтворжуулж тив хооронд ачаа барааг дамжуулан өнгөрүүлэх дэлхийн хэмжээний найдвартай тээвэрлэгч болсныг батлан харуулсан үйл явц юм.

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын алба нь 70 жилийн ойгоороо 2022 дахь дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргийг Сүхбаатар өртөөнд хүлээлгэн өгч зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа нь 70 жилийн ойн хүрээндээ нийт төмөр замчдадаа хүндэтгэл үзүүлж буй түүхэн үйл явдал болов. Тус дамжин  өнгөрсөн галт тэрэг нь ОХУ-ын Трансконтейнер, Логбокс, Монголын Эллежант бридж, Ази Европын экспресс компаниудийн 807 метр урттай, 32 вагонтой барилгын ачаатай 62 чингэлэг бүхий галт тэрэг нь БНХАУ-ын Пинху-Нань өртөөнөөс Беларус улсын Минск хот руу хүрэхээр УБТЗ-аар 2022 онд дамжин өнгөрч буй 2022 дахь чингэлгийн галт тэрэг боллоо. 

Эх сурвалж: "УБТЗ"ХНН