АНУ-ын Айовад болсон чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд Украины эмэгтэй баг итгэл төгс түрүүллээ.
Тэмцээнд түрүүлэх хамгийн магадлалтай багаар нэрлэгдэж байсан Японы шигшээ залуучуудын багаа илгээсэн. Тэд Украин, Монголын багтай 5:5 тэнцээд, нэмэлт үзүүлэлтээр ялагдаж, түүхэндээ анх удаагаа медальгүй хоцорлоо. Нутгийн эзэн Америкийн шигшээ ч гол тамирчнаа гаргаагүйгээс медальд хүрж чадсангүй.
Харин Украины шигшээ заавал түрүүлнэ гэсэн зорилго урдаа тавьсан байлаа. Бүх хүчирхгээ дуудсанаас гадна АНУ-д тэмцээнээс 21 хоногийн өмнө ирж, цагийн зөрүүгээ гаргасан байв. Уур амьсгалд нь дасаж, элдэв санаа зовох зүйлгүй бэлтгэж чаджээ. Тэд хэсэгтээ Япон, Монголын багийг ялж, финалд Хятадын чанга багийг хожсон юм. Энэ бол Украины “Дэлхийн цом”-ын анхны түрүү байлаа.
Финал
Украин – Хятад 6:4
50 кг. Оксана Ливач (Украин) - Цзян Чжу (Хятад) – 4:4
53 кг. Ли Дэн (Хятад) - Альбина Рилля (Украин) – 2:1
55 кг. Алина Грушина-Акобия (Украин) - Цянью Панг (Хятад) – 4:1
57 кг. Юлия Ткач-Остапчук (Украин) - Юнсинь Фэн (Хятад) - цэвэр
59 кг. Ци Чжан (Хятад) - Ирина Бондарь (Украин) – 7:2
62 кг. Ирина Коляденко (Украин) - Синьюань Сан (Хятад) - цэвэр
65 кг. Цзя Лонг (Хятад) - Екатерина Зеленых (Украин) - цэвэр
68 кг. Татьяна Рыжко (Украин) - Юэ Хань (Хятад) – 5:4
72 кг. Кван Джеген Чаган (Хятад) - Алла Белинская (Украин) – 9:1
76 кг. Анастасия Осняч-Шустова (Украин) - Хуан Ванг (Хятад) – 9:5
Хүрэл медалийн төлөө
Монгол - АНУ 7:3
50 кг: Д.Отгонжаргал - Эрин Голстон цэвэр
53 кг: Г.Отгонжаргал - Фелисити Тэйлор 12:1
55 кг: Б.Болортуяа - Женна Буркерт 7:6
57 кг: Б.Эрдэнэсувд - Aлександра Хедрик 4:6
59 кг: Э.Даваачимэг - Лекси Багам 13:2
62 кг: С.Цэрэнчимэд - Кайл Миракл 16:5
65 кг: П.Орхон - Мэллори Велт 9:6
68 кг: Ө.Пүрэвсүрэн - Солин Пиерс 0:2
72 кг: Э.Даваанасан - Скилар Гроте 7:1
76 кг: О.Бурмаа - Димонд Гуилфорд 0:10
Урьдчилсан шат
Хэсэг А
Монгол – Япон – 5:5 (+:-)
Украин – Монгол – 7:3
Украин – Япон – 5:5 (+:-)
Хэсэг В
Хятад – АНУ – 8:2
Дэлхийн шигшээ – Хятад – 5:5 (+:-)
АНУ – Дэлхийн шигшээ – 6:4