Осол их бүртгэгддэг хар цэгээр тодорхойлогдсон 20 суманд яаралтай тусламжийн цэг байгуулжээ

A- A A+
Осол их бүртгэгддэг хар цэгээр тодорхойлогдсон 20 суманд яаралтай тусламжийн цэг байгуулжээ

Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас осол их гардаг хар цэгээр тодорхойлогдсон 20 суманд яаралтай тусламжийн цэг байгуулж, эмч нарыг тоног төхөөрөмжөөр ханган сургалтад хамруулж байгааг мэдээлэв. 

Энэхүү төслийг ДЭМБ, USAID, АШУҮИС, Яаралтай тусламжийн нийгэмлэг дэмжин ажиллаж байгаа юм байна. 

Уг ажлын хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр, Архангайн Тариат, Сүхбаатарын Түмэнцогт, Өвөрхангай Хархорин зэрэг осол их гардаг 20 сумаас 40 эмч иржээ. ЭМЯ-ны зүгээс яаралтай тусламжийн санхүүжилтийг нэмэгдүүлж, даатгалтай эсэхээс үл хамааран яаралтай тусламж авах эрх зүйн орчин бүрдүүлсэн аж. 

Авто замын болгоомжтой зорчих хэсгийг аймаг тус бүрээр нь НЭМҮТ-өөс өмнө нь танилцуулж байсан.

Архангай аймгийн

Эрдэнэбулган сум (6-р баг хоршоолол салдаг хэсэг)

Их тамир сум (Эрдэнэтолгой баг дэлийн үзүүр)

Хашаат сум (Цагаан хад баг)

Тариат сум (Цагаан нуур баг Өлийн ам)

Өвөрхангай аймгийн

Хархорин сум

Нарийн тээл сум (эргэлттэй зам)

Тарагт сум

Хайрхандулаан сумын зам огцом эргэлттэй, эвдрэлтэй

Говь-Алтай аймгийн

Дэлгэр сумын (дээд талын засмал зам)

Шарга сумын (Ээвийн буудлаас хойш 10 км)

Есөнбулаг (Рашаант багийн аймгийн төвөөс 40 км)

Увс аймгийн

Тариалан сум тавдугаар баг аймгийн төвөөс 18-28 км дотор (уруу, огцом эргэлттэй зам)

Наранбулаг сум аймгийн төвөөс 70-90 км Гүн бүрд орчим

Өндөрхангай сум аймгийн төвөөс 100 км зам

Завхан аймгийн

Загастайн даваа (Эргэлт ихтэй, тойруу хадан хясаатай зам)

Ганцын даваа (Огцом, өгсүүр, эргэлттэй зам)

Ховд аймгийн

Цэцэг сум (Барлагийн даваа)

Алтай сум (Бодончийн хавцал)

Мөст сум (Бага улаан даваа)

Манхан сум (Ботгоны хавцал)

Эрдэнэбүрэн сум (Хашаатын даваа)

Хөвсгөл аймгийн

Алаг-Эрдэнэ сум (Хужиртын даваа Бага сараалж)

Тариалан сум

Тосонцэнгэл

Бүрэнтогтох сум

Хэнтийн аймгийн

Хамар даваа

Дуутын даваа

Замчдын даваа

Баянхонгор аймгийн

Өлзийт сум, Цагаан хөтөл даваа

Бууцагаан сум

Бөмбөгөр сум, 2-р баг Байдраг гүүрний пост орчмын зүүн зам

Булган аймгийн

Хутаг-Өндөр сум (Их булаг рашаан)

Орхон сум (Оросын булаг газар)

Бугат сум

Дорнод аймгийн

Хэрлэн сум

Матад сум

Баян-Уул сум

Булган сум

Баян-Өлгий аймгийн

Бураатын даваа

Хашаатын даваа

Зээгтийн даваа

Дээрх цэгүүдэд автомашинтай зорчихдоо цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан мэдэх, даац хэтрүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал, эргэлттэй замтай учраас болгоомжтой явахыг сэрэмжлүүлэв.