Театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн хамтарсан эрдэм шинжилгээний хурал болно

A- A A+
Театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн хамтарсан эрдэм шинжилгээний хурал болно

Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэ хүрээнд зохион байгуулдаг театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийн арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 20-ны 14:00 цагт зохион байгуулах болжээ.