Алга болсон хүүхдийг олж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ

A- A A+
Алга болсон хүүхдийг олж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс энэ сарын 18-ны өдөр өсвөр насны хүүхэд алга болсон тухай мэдээллийг ар гэрийнхний зүгээс цахимд нийтэлж, олон нийтээс түгээж өгөхийг хүссэн.

Цагдаагийн байгууллагад энэ сарын 19-ний өдрийн 00.06 цагт хүүхэд алга болсон тухай дуудлага, мэдээлэл иржээ. Улмаар шалгалтын ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс зохион байгуулж эхэлсэн байна. Шалгалтын явцад алга болсон гэх 15 настай охиныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Цахим орчинд түгээсэн мэдээлэл нь ташаа бөгөөд, хүүхдийг хулгайлсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Эцэг, эх асран хамгаалагчид та бүхэн хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана юу хийж яваад анхаарч, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.