Өнөрөө

A- A A+
Өнөрөө

“Хамгийн эвгүй нь юу гээч” гэх үгийг Түшигийн YouTube сувгийг үздэг хүмүүс андахгүй биз. “Эвгүй баримтууд” цувралаараа алдартай “Түшиг” саяхан Зариг.мн сайтын захирал Өнөрөө болон Монгол коммент нэвтрүүлгийн хөтлөгч Билгээ нарын тухай нэвтрүүлэг хийсэн. Уг нэвтрүүлгийн үеэр тэр хоёрыг шантаажны сэтгүүлчид болохыг баримтаар дэлгэж харуулсан юм. Тэгвэл Түшиг дахин ноцтой мэдээлэл цацаж олны анхаарлыг дахин татлаа. Тэрээр "Монгол улсын хилийн зурвасыг дахиж тогтооно могтооно гээд бас юу яваад байна аа. Үнэний ортой юу?

Нэг өглөө боссон чинь улс маань жижгэрчихсэн байх вий дээ арай гүү байлгүй дээ тэ" гэжээ. Түүнчлэн тэрээр Нүүрсний үнийн зөрүүн дээр бас ингэж “ажилладаг” хэмээн пост оруулжээ. 

2024 оныг дуустал Голомтын Баясгаланд 60$-р тооцож бүх очер дарааллын урдуур нүүрс өгч байх нууц гэрээний хавсралт.

Гэтэл өнөөдөр уурхайн амны үнэ 109$. Тонн тутмаас гэрээний ашиг дээр 49$ сул “идэцгээж” байна!

Зөвхөн энэ ганц гэрээнээс хулгайлах нүүрсний үнийн дүн одоогийн ханшаар 3,5 их наяд төгрөг буюу 1 тэрбум доллар давна.

Гэтэл гэрээнүүдийн зарим нь одоо ч нууцад хэвээрээ байгаа!

ҮАБЗ-ийн гурав бол хамгийн том хулгайч!