Жүдо бөхийн УАШТ энэ сарын 14-16-нд болно

A- A A+
Жүдо бөхийн УАШТ энэ сарын 14-16-нд болно

Жүдогийн улсын аваргууд тодрох мөч ойртлоо. Тодруулбал, Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын 2023 оны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 46 дахь, эмэгтэйчүүдийн 31 дэх, холимог багийн 9 дэх удаагийн тэмцээн энэ сарын 14-16-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Түүнчлэн Монголын жүдочдын уран хурц барилдаануудыг “MNB Спорт” суваг болон С1 телевиз бүрэн эхээр нь шууд дамжуулан үзүүлнэ.