Сар шинийн баярын өмнөх хамгийн том сорилго барилдаан энэ сарын 5-нд болно

A- A A+
Сар шинийн баярын өмнөх хамгийн том сорилго барилдаан энэ сарын 5-нд болно

"Жем интернэшнл" ХХК-ийн нэрэмжит Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан ирэх амралтын өдөр буюу энэ сарын 5-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдаан нь сар шинийн баярын өмнөх хамгийн том сорилго барилдаан гэдгээрээ онцлогтой. Харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэхээр улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм байна.

Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаанд хамгийн анх 2006 онд Улсын харцага Г.Элбэг түрүүлж байв. Харин 2020 онд өнөөгийн залуу аварга О.Хангай улсын харцага цолтой байхдаа түрүүлж байжээ.

Бөхийн барилдаан тухайн өдрийн 12:00 цагт эхэлнэ.