Таеквондогийн холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо

A- A A+
Таеквондогийн холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо

Олон улсын таеквондогийн Монголын холбооны ээлжит бус 10-р их хурал өчигдөр/2023.03.13/ болж өндөрлөжээ. Энэхүү хурлаар холбооны ерөнхийлөгчийг шинээр сонгосон байна. Тус холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадралыг хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар сонгожээ.

Э.Галбадрал нь:

2010-2015 онд “МОН-АТОМ” ТӨК-ийн стратеги, ХОГ-ын захирал

2015-2016 онд “МОН-АТОМ” ТӨК-ийн гүйцэтгэх захирал,

2016-2017 онд  "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч захирал,

2017-2020 онд Монгол Улсаас АНУ-ын “Сан франциско” хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан бөгөөд 2021 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа аж.