Д.Амарбаясгалан: Иргэд мэдээллээ засуулснаар хүүхдийн мөнгөнд хамрагдах боломжтой

A- A A+
Д.Амарбаясгалан: Иргэд мэдээллээ засуулснаар хүүхдийн мөнгөнд хамрагдах боломжтой

Өрхийн орлого нь бага эсвэл мэдээлэл нь зөрүүтэйн улмаас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэж чадсан эсэхийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа. 

Тэрээр "Хүүхдийн мөнгөний асуудлыг цэгцлэх ажлын хэсэг иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлын дагуу ажиллаж байна. Анхан шатны нэгж дээр өрхийн мэдээллийг засаж, сайжруулах ажил эрчимтэй хийгдэж байна. Өрхийн мэдээллийн сангийн зөрүү их хэмжээгээр арилж байгаа. Үүнд тодорхой хугацаа орно. Одоогийн байдлаар 3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сард хүүхдийн мөнгөө авч чадаагүй гэсэн мэдээлэл байна. 

Иргэд үл хөдлөх хөрөнгө болон бусад төрлийн мэдээллийг өөрчилж, шинэчлэхэд идэвхтэй оролцох ёстой. Өрхийн мэдээллийн санг засаж залруулах асуудлаар ХХҮЕГ, хүүхдийн мөнгийг хариуцаж буй нэгжүүдэд хандаж зөрчлөө арилгуулах боломж нь нээлттэй. Орон нутгийн иргэд аймаг, сум, багтаа хандана. ХНХЯ дур мэдэн хүүхдийг хүүхдийн мөнгөнөөс хасах боломжгүй" гэлээ.