60 гаруй байршлын шороон замыг сайжрууллаа

A- A A+
60 гаруй байршлын шороон замыг сайжрууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн гэр хороолол дундах шороон замыг хусаж, тэгшлэх, орон сууцны хороолол доторх хатуу хучилттай авто замын нөхөөсийг хийх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

 

Өнгөрсөн жилийн тухайд дүүргийн гэр хорооллын гудамж, зам талбайд авто машин болон явган хүн зорчиход хүндрэлтэй бартаа ихтэй 60 гаруй байршлын шороон замыг хусаж, автозамын зохист найрлага бүхий хайргаар тэгшилж сайжрууллаа. Мөн 37 байршилд явган хүний замын засвар, тохижилт, шинэчлэлийг хийж, иргэнд ээлтэй таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.

ТУХАЙЛБАЛ:  2022 онд 60 гудамжны 36,130 м2 талбайд хайрган хучилт хийсэн 116,570 м2 талбайг хусаж тэгшилсэн.

2021-2023 ОНД ТАВИГДАХ ЯВГАН ЗАМ:

-2021 онд 13 байршилд 9,4км явган зам шинээр тавигдсан

-2022 онд 37 байршилд 8,4км явган зам шинээр  тавигдсан

-2021 онд 12 байршилд 7,3км явган зам шинээр тавигдана

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТОХИЖИЛТ 2021-2024