Газар хөдлөлтөөс сэргийлж 2002 оноос өмнөх барилгуудыг бүртгэнэ

A- A A+
Газар хөдлөлтөөс сэргийлж 2002 оноос өмнөх барилгуудыг бүртгэнэ

Онцгой байдлын ерөнхий газраас "Нийслэл хот орчмын газар хөдлөлтийн зургаан хагарлын бүсэд 6.6-7.6 магнитуд хүчтэй газар хөдлөлт болох эрсдэлтэй. Газар хөдлөлтийн гамшиг нь хүн ард төдийгүй эдийн засаг, эрчим хүчинд сөрөг нөлөө их учир хүн бүр сэрэмжтэй байх нь зүйтэй.

Үүнээс гадна нийслэл хотод нийт 30 мянган барилга байгаагаас 10 мянга нь 2002 оноос өмнө баригдсан. Тэгэхээр газар хөдлөлтийн тэсвэртэй байдлыг сайтар шалгах шаардлагатай" гэдгийг мэдээлсэн.

Учир нь 2002 оноос хойш Улаанбаатарт баригдсан барилгыг найман магнитудад тэсвэртэй эсэхийг шалгаж Улсын комисс хүлээж авдаг болсон байна. Тиймээс газар хөдлөлтөд тэсвэргүй байж болзошгүй барилгуудыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд бүртгэхээ болжээ.

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНААС АЛБАН ДААЛГАВАР ӨГЧЭЭ

"Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Барилга, хот байгуулалтын сайд 2023/01 тоот албан даалгавар гаргасан байна. Тус албан даалгаварт, барилгын салбарын иргэн, аж ахуй нэгж байгууллагууд, аймгийн засаг дарга нарт Монгол орны нутаг дэвсгэрт олон удаагийн давтамжтай газар хөдлөлтүүд болж, томоохон эрсдэлт нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй байгаа тул байгалийн гамшигт аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн зургаа дахь заалтыг үндэслэн дараах ажлуудыг даалгажээ.