Улсын хилээр их хэмжээний адууны өлөн, говийн чулуу нэвтрүүлэхийг завджээ

A- A A+
Улсын хилээр их хэмжээний адууны өлөн, говийн чулуу нэвтрүүлэхийг завджээ

2023 оны эхний улиралд 427 зөрчил илрүүлснээс долоон зөрчил нь хэрэг бүртгэл, 4 нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй. Торгуулийн хэмжээ 380 сая төгрөг, нөхөн татварт 750 сая төгрөг ногдуулжээ.

Зөрчлөөс дурдвал, 2023 оны 3-р сарын 25-нд Монгол Улсын хилээр адууны өлөн, чулуу нэвтрүүлэхээр завдсан мэдээллийг Хятадын цагдаагийн газраас авчээ. Тодруулбал,

  • иргэн Бат-Эрдэнэ автомашины эд ангийг нуувч болгон ашиглаж их хэмжээний буюу 314,9 кг адууны хатаасан өлөн,
  • иргэн Чулууны автомашинаас 310 кг говийн чулуу
  • иргэн Галхүүгийн автомашинаас 51,2 кг чулуу илрүүлсэн ба зөрчлүүдийг хуулийн байгууллагаас шалгаж байна гэв.

Эрээний боомтод бүртгэгдсэн дээрх зөрчлүүд нь чулуу, өлөн зэргийг машины дугуйн дотор болон эд ангид тоноглон нууж хийсэн байсныг рентген төхөөрөмж ашиглан илрүүлжээ. Манайд боомтоор нэвтрэх автомашин шалгах үйл ажиллагааны цогцолбор дуусаагүй, зорчигчийнх хэрэгжиж байгаа гэв.