Аялал жуучлалын бүсэд байрладаг стандарт бус 982 нүхэн жорлонг буулгаж байна

A- A A+
Аялал жуучлалын бүсэд байрладаг стандарт бус 982 нүхэн жорлонг буулгаж байна

Хөрсний бохирдлоос сэргийлэх болон ”Монгол зочлох жил” арга хэмжээний хүрээнд аялал жуучлалын бүсэд байрладаг стандарт бус 909 нүхэн жорлонг буулгажээ. 

21 аймгийн аялал жуучлалын бүсэд стандарт бус 2,523 нүхэн жорлон байгаагаас одоогийн байдлаар буулгаад байгаа нь энэ аж. 

Үргэлжлүүлэн 982 нүхэн жорлонг буулгахаар ажиллаж байна гэдгийг Байгаль орчин аялал, жуучлалын яам (БОАЖЯ)-наас мэдээллээ. 

Мөн энэ сарын 31-ний өдөр "ЖОРЛОН - ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН-2023” болох бөгөөд чуулганд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийг нээлттэй бүртгэж байгаа аж. 

 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Байгаль орчин, Аялал жуулчлалын яам