Монголын жүдочид Антальяд зодоглоно

A- A A+
Монголын жүдочид Антальяд зодоглоно

Өнгөрсөн долоо хоногт Тбилисид зодоглосон Монголын жүдочид Туркэд эхлэх Антальягийн Их Дуулга тэмцээнд оролцохоор боллоо. Энэ тэмцээн нь Катарын нийслэл Дохад эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх том сорилго юм. Тус тэмцээнд 84 орны 620 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас Тбилисигийн Гранд Сламд зодоглосон тамирчид дээр ОУХМ Б.Эрхэмбаяр (66 кг), ОУХМ Г.Алтанбагана, ОУХМ Л.Сосорбарам (52 кг), ОУХМ Л.Энхрийлэн (57 кг) нар нэгдэж Туркийг зорьжээ.

Антальяад зодоглох Монголын жүдочид:

Эрэгтэйчүүдийн 60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир

66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр

73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг: Г.Болор-Очир

90 кг: Г.Алтанбагана

-100 кг: Б.Гончигсүрэн

+100 кг: О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн 48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг: Л.Сосорбарам

57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо

63 кг: Б.Ганхайч

70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ

-78 кг: О.Хүслэн

+78 кг: А.Адъяасүрэн