Орос, Хятадын тэргүүлдэг БРИКС дэлхийн дэг журамд заналхийлж байна

A- A A+
Орос, Хятадын тэргүүлдэг БРИКС дэлхийн дэг журамд заналхийлж байна

Орос, Хятадын тэргүүлдэг БРИКС эдийн засгийн эвсэл Ойрхи-Дорнод, Африкийн бүс нутагт өргөжин тэлж байгаа нь дэлхийн дэг журамд заналхийлж байна гэж үзэж байна. Тус эвслийн дээд хэмжээний уулзалт ирэх зургадугаар сард болохын өмнө  19 орон элсэх хүсэлтээ өгсөн байна. Үүний  "13 улс БРИКС-т нэгдэхийг албан ёсоор, өөр зургаан улс албан бусаар хүсэлт гаргасан бөгөөд өдөр бүр хүсэлтийг хүлээн авч байна" гэж Өмнөд Африкийн төлөөлөгч Анил Суклал мэдэгджээ. 

БРИКС-ийг анх Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад улсууд үүсгэн байгуулсан бөгөөд Голдман Саксаас 2001 онд нэршлийг нь гаргаж ирсэн байна. Харин Өмнөд Африк улс 2010 онд тус эвсэлд нэгсдэн байна. Хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орнуудын тус бүлэглэл нь 2050 он гэхэд олон улсад давамгай нөлөөлөлтэй болохыг зорьж байгаа юм.  БРИКС-ийг өргөжүүлэх санаачлагыг өнгөрсөн онд Хятад улс тэргүүлж байхдаа гаргасан бөгөөд АНУ-ын давамгайллын эсрэг хөгжиж буй орнуудыг сөрөн зогсоход нь туслах санааг дэвшүүлжээ. Анхандаа бусад гишүүд нь Хятадын санааг эсэргүүцэж байсан. Учир нь Хятад улс нь ДНБ-ий өсөлт, эдийн засгийн хөгжлөөрөө бусад гишүүдээсээ давуу байсан тул нөлөөлөл нь улам нэмэгдэхээс эмээж байв. Эцэст нь БРИКС шинээр гишүүн орнуудыг элсүүлэхийг хүлээн зөвшөөрч, Ойрхи-Дорнод, Африкийн голдуу орнуудаас хүсэлтүүд авч эхэлсэн нь энэ. Түүнчлэн Хятадын тэргүүлдэг Шанхайн хамтын ажиллагааны гишүүн Саудын Араб, Иран зэрэг орнууд ч БРИКС-т элсэх хүсэлтээ өгчээ.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS