БНСУ-ын визийн мэдүүлгийг шалгах хугацаанд гадаад паспортаа түр буцаан авах боломжтой

A- A A+
БНСУ-ын визийн мэдүүлгийг шалгах хугацаанд гадаад паспортаа түр буцаан авах боломжтой

БНСУ-ын виз мэдүүлсэн иргэд визийн мэдүүлгийг шалгах хугацаанд бусад улс руу яаралтай зорчих шаардлага гарсан тохиолдолд гадаад паспортаа ЭСЯ-наас түр буцаан авах боломжтой болжээ. Уг зохицуулалт тавдугаар сарын 5-наас хэрэгжиж эхлэх юм. Түүнчлэн иргэд БНСУ-ын ЭСЯ-нд хүсэлтээ гаргаж, виз мэдүүлгийн төвөөр /KVAC/ дамжуулан гадаад паспортоо түр авч, 28 хоногийн дотор буцаан өгөх боломжтой. Солонгосын тал цаашид иргэдийн визийн мэдүүлгийг хянах, визийн хариу өгөх хугацааг боломжтой хэлбэрээр бууруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж.