Тавдугаар сарын 2-3-нд шилжих шөнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний амийг хөнөөх зорилгоор Кремлийн ордон руу дроноор довтолгоо хийжээ.
Довтолгооны дроныг Москва хотод байрлуулсан агаарын довтолгооноос хамгаалах систем устгасан байна. Халдлагын үеэр Кремлийн ордонд Путин байгаагүй аж. Түүнчлэн барилга байгууламжууд гэмтээгүй, хүний амь нас эрүүл мэндийг хохироогоогүйг болохыг хэвлэлийн албанаас нь мэдээлжээ. Мөн довтолгоотой холбоотойгоор Ерөнхийлөгч Путины ажлын хаваарьт ямар нэг өөрчлөлт ороогүй болохыг мөн мэдээлсэн байна. Кремлийн хэвлэлийн албанаас энэ хэрэг явдлыг “урьдчилж төлөвлөсөн, ерөнхийлөгчийн хөнөөх зорилготой террорист халдлага” гэж нэрлээд, зохих хариу арга хэмжээг авахаа мэдэгджээ.