Амбер Херд Холливудаас явжээ

A- A A+
Амбер Херд Холливудаас явжээ

Жүжигчин Жонни Деппийн нэр хүндээ сэргээлгэх шүүх хуралд Амбер Херд ялагдсанаас хойш олны хараанаас далд байхыг хичээх болсон. Салсан нөхрөө гэр бүлийн хүчирхийлэгч гэж гүтгэснээс болж Амбер Хердийн нэр хүнд унаж, Холливудад түүнд ажлын санал ирэхгүй, өмнө нь төлөвлөсөн киноноосоо ч хөөгдсөн.

Тэгвэл ойр дотныхных нь мэдээлснээр Амбер Херд Холливудаас явж, охинтойгоо хамт Испанийн Мадрид хотод суурьшчээ. Найзынх нь хэлснээр Амбер Херд англи, испани хос хэлтэй бөгөөд охиноо Холливудын элдэв хэл амнаас хол өсгөх болсондоо баяртай байгаа гэсэн байна.

Амбер Херд АНУ-ын Калифорни дахь үл хөдлөхөө өнгөрсөн оны долдугаар сард 1.1 сая ам.доллараар зарсан.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK