Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбоотойгоор Мөсөн өргөөд тив дэлхийн уран гулгалтын аваргууд хүрэлцэн ирж, шилдэг үзүүлбэрээ толилуулахаар болсон.
ОХУ-ын уран гулгагчид өнөөдөр /2023.05.04/ 16:00 цагт Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Харин уран гулгагч Камила Валиева 20:40 цагийн онгоцоор Чингис хаан олон улсын нисэх буудалд газарджээ.
Биеийн тамир спортын хорооноос Монголд анх удаа бүрэн хэмжээний уран гулгалтын шоу тоглолтыг энэ сарын 6-7-нд Степпе Аренад зохион байгуулах юм. Тоглолтод:
- Камила Валиева
- Елизавета Туктамышева
- Аделия петросян
- Софья Акатьева
- Евгений Семененко
- Дмитрий Алиев
- Марк Кондратюк
- Петр Гуменник
- Анастасия Мишина & Александр Галлямов
- Евгения Тарасова & Владимир Морозов
- Алёксандра Бойкова & Дмитрий Козловский
- Викторя Синицына & Никита Кацалапов нарын уран гулгагчид оролцоно.